동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Шиманэ мужийн захирагчид бараалхав.2018-08-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20180803_153208.jpg  

첨부파일

 Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён “Харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээний нээлтэд оролцсоны дараа Шиманэ мужийн захирагч Мицүгүчид бараалхав. Тэрээр Мицүгүчи захирагчид хандан “Хойд Өмнөд Солонгосын харилцаанд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Зүүн хойд Азийн шинэ эрин үед NEAR Холбоо ямар үүрэгтэй болохыг онцлон хэлээд, энэ жилийн 10 сарын сүүлээр БНХАУ-ын Хунан мужид болох NEAR Холбооны 12-р Бүгд хуралд Мицүгүчи захирагчийг оролцохыг хүсэв. Хариуд нь Мицүгүчи захирагч “Хөрш улс орнуудын хамтын хөгжлийн төлөө цаашид анхаарах болно” гэв.




Шиманэ муж NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүн орон нутгийн нэг бөгөөд Боловсрол, соёлын харилцааны хороог ажиллуулж Зүүн хойд Азийн залуучуудын харилцаа, солилцооны хөтөлбөр болох “Харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээг 2002 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна