동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Саха улсад айлчлав.2018-07-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20180712_163358.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Сахагийн БНУ-д айлчилж, тус улсын Ерөнхий сайд Солодов Владимир Викторивичид бараалхан Саха улсын өмнөх удирдлагуудын үед NEAR Холбооны тэргүүлэгчээр ажиллах хүсэлт тавьсан бөгөөд энэ удаад Саха улсын Засгийн газрын удирдлагууд солигдсонтой холбогдуулан тэргүүлэгчээр ажиллах хүсэлт нь хэвээр эсэхийг тодруулахын зэрэгцээ Солонгос-Оросын орон нутгууд хооронд эдийн засгийн салбарт хамтарч ажиллахад NEAR Холбоогоор дамжуулан холбогдож болох талаар хэлэлцэв. Ерөнхий сайд Солодов удирдлага солигдсон нь Саха улс NEAR Холбооны дараагийн тэргүүлэгчээр ажиллахад нөлөөлөхгүй гээд БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болох NEAR Холбооны ээлжит Бүгд хуралд оролцоно гэдгээ мэдэгдэв.



Уулзалтад Саха улсын талаас Ерөнхий сайд Солодовоос гадна Гадаад харилцаа, Үндэсний хэргийн яамны 1-р дэд сайд Василиев Владимир, Саха улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Эдвуард Климов нар байлцав.




Нөгөөтэйгүүр уг уулзалтаас өмнө тус улсын Гадаад харилцаа, Үндэсний хэргийн яамны дэд сайд Степанова Дайна үдийн зоог барьсан бөгөөд энэ үеэр Саха улс Холбооны тэргүүлэгчээр ажиллахад туслалцаа авах, тус улсын төрийн албан хаагчийг NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллуулахтай холбогдсон асуудлын талаар хэлэлцэн зөвшилцөв. Мөн энэ үеэр ОХУ-ын Гадаад явдлын яамны Саха улс дахь төлөөлөгч Дайконов Николай байлцав.