동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга “Умардын форум”, “KEF 2018” форумын нээлтийн ажиллагаанд оролцов.2018-04-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1523738029851.jpeg  

첨부파일


4 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Сибирийн тойргийн их сургуульд болсон 13 дахь удаагийн Умардын форумын нээлтийн ажиллагаанд ажиглагчаар оролцов. Красноярск хязгаарын захирагч Александр Уссын мэндчилгээгээр эхэлсэн форумын нээлтээр хойд, өмнөд туйлын олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Артур Чилингаров баяр хүргэж үг хэлэв. Дараагаар нь гишүүн орон нутгуудын төлөөлөл илтгэл тавьж, форумыг зохион байгуулах албаны дарга Михайл Погодаев тайлан тавьсан бөгөөд форумын дараагийн тэргүүлэгчээр Ненецийн автономит тойргийг сонгов.


Умардын форум нь хойд туйлын бүс, бүс орчимд орших орон нутгуудаас бүрдэх ба хойд туйлын бүсийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор байгуулагдсан хойд туйлын бүсийн нутгийн удирдлагын зөвшилцлийн байгууллага юм. Одоо тус байгууллагын гишүүнчлэлд ОХУ-ын 9 орон нутаг, Америкийн Аляска зэрэг гадаадын 6 орон нутаг багтсан. Төв нь ОХУ-ын Сахагийн БНУ-ын нийслэл Якут хотноо байдаг. Умардын форумын гишүүн 15 орон нутгаас Оросын 6, Солонгосын Ганвон муж бүхий 7 орон нутаг NEAR Холбооны гишүүн юм.



Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён форумын нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа Красноярскийн эдийн засгийн форум(KEF 2018)-ын нээлтийн ажиллагаанд оролцов. Уг форум нь ОХУ-ын эдийн засгийн 4 том форумын нэг бөгөөд энэ жил Сибирийн бүсийн далд нөөц боломжийг илрүүлэхийн тулд ОХУ-ын хөрөнгө оруулалтын төсөл болох “Енисей Сибирь” хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга замыг гаргах зорилттойгоор зохион байгуулжээ..