동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

2018 онд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар Монголын аймаг, нийслэлийн засаг дарга нартай албан уулзалт зохион байгуулав2018-04-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0330_5.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 2018 оны 3-р сарын 30-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлахдаа Туушин зочид буудалд аймаг, нийслэлийн засаг дарга нартай албан уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар 9-р сарын сүүлээр Хятад улсын Хүнан мужийн Жангагэ хотод зохион байгуулагдах NEAR Холбооны 12-р бүгд хурлын талаар болон Жангагэ хотын видео танилцуулга, NEAR Холбооны дэд хороод, Гёнбук мужийн Гёнжу хотод болсон Дэлхийн улс орны соёлын фестивалийн талаар танилцуулахын зэрэгцээ чөлөөт ярилцлага өрнүүллээ.




Хэлэлцүүлгийн цагаар NEAR Холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт NEAR Холбооны гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа болон Монголын аймгуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүн байгууллагын санхүүгийн чадамжид дэм үзүүлэх, NEAR Холбооны Монголын гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар сайжруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцлоо.


Энэ удаагийн албан уулзалтад Монголын гишүүн байгууллагуудаас Архангай аймгийн засаг дарга тэргүүтэй 11 засаг дарга, Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нийт 12 аймгийн төлөөлөл оролцсон. NEAR Холбооноос Ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Монгол орон нутаг хариуцсан төлөөлөгч, Монголын албан ёсны ажилтан, Олон нийттэй харилцах ажилтан зэрэг 5 хүн оролцлоо. Албан уулзалтын дараа Шангри-Ла зочид буудалд ажил хэрэгч зоог барив