동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны хэрэг эрхлэх газар болон Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпораци хооронд Зүүн хойд Азийн аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээ байгуулав.2018-03-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 180314_4.JPG  

첨부파일

3 дугаар сарын 14-ний өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын корпораци(Захирлын үүргийг орлон гүйцэтгэгч И Жэ Чүн)-тай Зүүн хойд Азийн Аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээ байгуулав. Энэхүү гэрээний зорилго нь талууд хооронд харилцааг бэхжүүлж нийтлэг сонирхсон чиглэлээр хамтран ажиллаж Гёнсанбүг муж болон Зүүн хойд Азийн аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.


 

Энэхүү гэрээний агуулгад Зүүн хойд Азийн аялал жуулчлал, соёлын харилцааг идэвхжүүлэхэд хамтран ажиллах, аялал жуулчлалын харилцаагаар дамжуулан Зүүн хойд Азийн аялал жуулчлал, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, NEAR Холбооны Аялал жуулчлалын хороо(Хороог зохицуулагч : БНХАУ-ын Хэнан муж)-ны үйл ажиллагаанд оролцон хамтарсан төсөл хөтөлбөр явуулах, мэдээлэл солилцох тухай багтсан.
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас цаашид гишүүн орон нутгуудын аялал жуулчлалын салбарын захиргааны байгууллагуудтай харилцааг идэвхжүүлж, Зүүн хойд Азийн аялал жуулчлалын үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарна.
Дээрх гэрээний хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Приморийн хязгаарын аялал жуулчлалын компаниудийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хариуцсан ажилтнуудыг Солонгосын аялал жуулчлалын хөтөлбөртэй танилцах аялалд урин оролцуулна.