Хятадын Нинся-Хуйгийн автономит мужийн нийслэл Инчун хотод 2006 оны 9 сарын 16-нд автономит мужийн захирагч Ма Цижи ба Пакистаны Пенджаб мужийн захирагч Кардрид-Майк Булл нар тус мужуудийн хооронд нөхөрсөг харилцаа тогтоосон тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн түүнчлэн талууд Пенджаб мужид цементны завод барихад хамтран ажиллах гэрээнд болон оюутан харилцан солилцох тухай гэрээнд гарын үсэг зурцгаалаа. Кардрид-Майк Булл нөхөрсөг харилцаа тогтоосны үр дүнд боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдхүүн боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарт болон дэд бүтцийн салбарт харилцан хамтын ажиллагаа бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд автономит мужийн дэд захирагч Ван Женгвей болон Нинся-Хуэйский автономит мужийн Хятадын Бүх Ард Түмний Хуралын даргын орлогч Чен Юнин оролцлоо.