본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Тэгү Их Сургуульд урилгаар суралцах Монголын төрийн албан хаагчийг шалгаруулав.

2008-01-28

Бичлэг оруулах

NearAdmin

Файл

Өнгөрсөн оны 12 сард Солонгосын Тэгү Их Сургуулиас гадаадын төрийн албан хаагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Холбооны Хэрэг Эрхлэх газраас Монголын төрийн албан хаагчийг шалгаруулан тодорхойлохыг тус сургуулиас хүссэн юм. Шалгаруулалтад 8 аймаг хамрагдсан бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтан Нандинцэцэгийг Тэгү Их Сургуульд суралцуулахаар тодорхойлов. Эцсийн байдлаар шалгаруулалтыг тус сургуулиас хийх бөгөөд элсэхийг зөвшөөрсөн тохиолдолд 1 жилийн солонгос хэлний сургалтад хамрагдаж, сургалт, байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх юм.