본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шиманэ муж Ниншя Хуйн өөртөө засах оронд технологи нэвтрүүлнэ.

2007-11-22

Бичлэг оруулах

NearAdmin

Файл

Шиманэ муж нь нөхөрлөлийн харилцаатай Хятадын Ниншя Хуйн өөртөө засах орны бохир усны лагыг төрөлжүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх төслийг  энэ жилээс эхлэн 3 жилийн хугацаатай явуулна.

Ниншя Хуйн өөртөө засах орны шинжлэх ухаан, технологийн газрын хүсэлтийн дагуу уг төслийг Шиманэ муж JICA(Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага)тай хамтран хэрэгжүүлэх юм. Шиманэ мужаас мэргэжилтнүүдийг Ниншяд илгээх болон Ниншягаас дадлагажигчаа Шиманэд илгээснээр технологийн сургалт явуулах, технологийг нэвтрүүлэн шилжүүлж хоорондын хамтын ажиллагааг өрнүүлнэ.