본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ганьсу мужийн Гадаад харилцааны газрын даргатай уулзав

2025-09-24

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


 Ганьсу мужийн Гадаад харилцааны газрын дарга Сью Яньли

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 20–22-ны өдрүүдэд Ганьсу мужийн Дуньхуан хотод болсон “8 дахь удаагийн Торгоны зам (Дуньхуан) олон улсын соёлын экспо”-д оролцох үеэр Ганьсу мужийн Гадаад харилцааны газрын дарга Сюй Яньлитэй уулзав.

Тэрээр энэхүү экспод урьсан явдалд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн экспо амжилттай болж буйд баяр хүргэхийн зэрэгцээ Дуньхуан хотыг түүх, соёлын баялаг өвтэй, соёлын дурсгал хамгаалах болон олон улсын түүх, соёлын аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулахад өндөр боломжтой хот хэмээн үнэлэв. Мөн тэрээр NEAR Холбооны хүрээнд Түүх, соёлын хороо шинээр байгуулж, гишүүн орон нутгуудын хооронд соёлын өв, түүхийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгосон байна.



(зүүн) Жан Баожүн, Ганьсу мужийн Гадаад харилцааны газрын дарга асан / (баруун) Ли Линьфан, Ганьсу мужийн Циньян хотын Гадаад харилцааны газрын дарга

Үүнээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ганьсу мужийн Гадаад харилцааны газрын дарга асан Жан Баожүнтай уулзаж, Ганьсу мужийг NEAR Холбоонд элсүүлэх, мөн Цинхай мужийг уг Холбоонд нэгдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн NEAR-ын төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Хариуд нь Жан Баожүн дарга “Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагаанд NEAR бол маш хэрэгтэй платформ. NEAR-ын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, байнга дэмжиж байх болно” гэж хэлжээ.