NEAR –ийн Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) нь 10.22~10.24-ний өдрүүдэд БНХАУ-ын Хунань мужийн Ардын засгаас Жанжяжэ хотноо зохион байгуулах NEAR-ийн Шинэчлэлийн хорооны хуралтай холбогдуулан, гишүүн байгууллагууд руу урилга илгээж, хуралд оролцохтой холбоотой мэдээллийг хүргэх зэрэг идэвхтэй дэмжлэг үзүүлэв.
10-р сарын 15-ны өдрийн байдлаар 5 орны 22 орон нутгийн захиргаа, 3 холбогдох байгууллагаас 55 хүн (Хунань мужаас бусад) энэхүү хуралд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Япон улсын Окинава муж, БНСУ-ын Гёнжү хот, Сахагийн БНУ, Монгол улсын Улаанбаатар хот, Ховд аймгийн холбогдох хүмүүс илтгэл тавьж оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь NEAR-ийн Шинэчлэлийн хорооны хурлын нээлтийн үеэр баяр хүргэж, үг хэлэх бөгөөд, Хунань мужийн орлогч дарга тэргүүтэй гишүүн орон нутгуудын удирдлагууд, Жанжиажэ хотын Намын нарийн бичгийн дарга, мөн гишүүн орон нутгуудын төлөөлөлтэй уулзан NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон гишүүн орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга замыг хэлэлцэх юм.
Шинэчлэлийн хорооны хурлыг Хунань мужаас анх удаа зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн хурал нь аялал жуулчлал болон экосистемийн тогтвортой хөгжил гэсэн сэдвийн хүрээнд явагдах ба цаашид шинэчлэл гэсэн үндсэн сэдвийн хүрээнд олон төрлийн сэдвээр хурлыг үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвтэй байна.
※Оролцогч байгууллагуудын жагсаалтыг харахын тулд дараах холбоосыг дарна уу
※ 참가 신청 단체 현황을 보려면 ☞여기를 클릭하세요.
※ 세션별 발표자 현황을 보려면 ☞여기를 클릭하세요.