본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн 12 дахь удаагийн хүүхдийн гар зургийн уралдаанд бүтээл ирүүлсэн дүн

2024-10-02

Бичлэг оруулах

Admin

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 9 сарын 13-ны өдөр NEAR-ийн 12 дахь удаагийн хүүхдийн гар зургийн уралдаанд оролцох хүсэлтээ хүлээн авч дууссан.


“Миний нутаг, орны домог” сэдвийн дор явагдсан тус уралдаанд энэ жил БНХАУ-аас 345, Япон улсаас 116, БНСУ-аас 102, Монгол улсаас 22, ОХУ-аас 59 буюу 36 гишүүн орон нутаг, 2 ажиглагч орон нутаг, гишүүн бус 1 орон нутгийн нийт 644 сурагч оролцлоо.


NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 10 сарын дундуур эхний шатны шалгаруулалт хийж, хоёрдугаар шатыг Солонгосын Урлагийн холбооны Пухан хот дахь салбарын мэргэжилтнүүд явуулснаар нийт 155 уран бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах төлөвлөгөөтэй байна байна.


Шалгарсан бүтээлийг NEAR вэб сайт(www.neargov.org/kr/)-аас шалгах боломжтой бөгөөд цаашид Солонгос улсад үзэсгэл гаргах болно.


Анх 2013 онд явуулж эхэлсэн NEAR-ийн хүүхдийн гар зургийн уралдааныг жил бүрийн 3-10 дугаар сарын хооронд Зүүн хойд Азийн 5 орны (Солонгос, Хятад, Япон, Монгол, Орос) хүүхэд сурагчдын дунд явуулдаг бөгөөд бүс нутгийн соёл, улс орноо ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.