본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

14 дэх удаагийн Дээд түвшний Ажлын хэс гийн хурал БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болж өнгөрлөө

2024-09-27

Бичлэг оруулах

Admin

첨부파일

Дээд түвшний Ажлын хэсгийн хурлын түүхэнд хамгийн олон буюу 6 улсын 38 орон нутгийн 90 хүн оролцлоо

-          БНХАУ-ын Чинхай муж(82 дахь гишүүн). Төв Азийн Киргизстан улсын Чүй муж(2 дахь сурвалжлагч гишүүн), БНСУ-ын Пухан хот(1 дэх тусгай гишүүн) гишүүнээр элсэв.

-          Ирэх жил NEAR-ийн Бүгд хурлын үеэр гишүүн орон нутгуудын Захирагч, Захирагчийн орлогч нарын уулзалтыг зохион байгуулна.


2024 оны 9 сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн 14-р хурал болж өнгөрлөө. Энэхүү хуралд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон, Киргизстан 6 улсын 38 орон нутгийн Газрын даргын түвшний удирдлага бүхий 90 гаруй хүн оролцлоо. Энэ удаагийн хурал 2022 онд болсон онлайн хурлыг эс тооцвол түүхэнд хамгийн их хүн оролцсон хурал боллоо.

9-р сарын 25-ны өдөр болсон Дээд түвшний ажлын хэсгийн хурлыг нээж NEAR-ийн тэргүүлэгч орон нутаг болох Ляонин мужийн дэд захирагч Жан Лилин мэндчилгээ дэвшүүлж, дараагаар нь NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн элчин сайд Син Хаймин, Монгол улсын Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Киргизстан улсын Чүй мужийн Засаг дарга Канат Жумагазыев, ОХУ-ын Буриадын БНУ-ын Дэд захирагч Екатерина Кочетова, БНСУ-ын Пухан хотын Захирагчийн орлогч Жан Сан Гил нар баяр хүргэж, үг хэллээ.


        

Ляонин мужийн Дэд захирагч Жан Лилин нээлтийн үгэндээ “Дэлхий дээр олон төрлийн олон улсын байгууллагууд байдаг ч NEAR нь Зүүн хойд Азийн олон хөршүүдийг холбож өгдөг маш үр дүнтэй хамтын ажиллагааны платформ гэдгээрээ үнэлэгддэг" гэж онцлон тэмдэглээд, Өнгөрсөн 28 жилийн хугацаанд NEAR нь нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан ашигтай, харилцан хүндэтгэл, эрх тэгш гэсэн зарчмуудыг баримтлан эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт үр дүнтэй, бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн" гэж хэлсэн юм. Түүнчлэн тэрээр NEAR нь илүү их үүрэг гүйцэтгэх боломжийг олгож, илүү их анхаарал хандуулах, NEAR-ийн гишүүн байгууллагуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих, Зүүн хойд Азийн бүс нутагт чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлэв.

       


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үгэндээ “Энэ удаагийн хурлаар NEAR-ийн гишүүн орон нутгуудын тоо 6 улс (Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон)-ын 82 гишүүн орон нутаг, 2 орон (Вьетнам, Киргизстан)-ы 2 сурвалжлагч гишүүн орон нутаг, БНСУ-ын Пухан хот тусгай гишүүн орон нутаг, 5 ажиглагч орон нутгийг багтаасан нийт 8 орны 90 орон нутгийг хамарсан Зүүн хойд Азийн хамгийн том олон талт хамтын ажиллагааны платформ болж өргөжиж байна. Мөн гишүүн орон нутгуудын итгэл хүлээж, үнэлгээ авч чадсан олон талт хамтын ажиллагааны платформ болж, цаашид хоёр талын хамтын ажиллагааны боломжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийг зорьж байна" гэж хэлэв.

      


Элчин сайд Син Хай Мин баярын үгэндээ “Зүүн хойд Азийн бүс нутаг нь дэлхийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой бөгөөд харилцан хамтын ажиллагааг явуулах шаардлагатай бүс нутаг юм. Орон нутгийн хамтын ажиллагаа нь улс хоорондын хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд Хятадын Гадаад хэргийн яам ирэх жил Ляонин мужид болох Бүгд хурлыг амжилттай зохион байгуулахын тулд NEAR-ийн үйл ажиллагааг дэмжих болно" гэж онцлов.



Дээд түвшний ажлын хэсгийн хурлын 2-р хэсэгт NEAR-ийн тусгай гишүүн шинээр элсүүлэх саналыг баталж, БНХАУ-ын Чинхай муж, Төв Азийн Киргизстан улсын Чүй муж, БНСУ-ын Пухан хотыг тус тус гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан.


Мөн Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагын хооронд бодитой хамтын ажиллагааг дэмжихийн тулд NEAR-ийн харьяа 19 салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ, мөн гишүүн орон нутгуудын дэд захирагчаас дээш түвшний хүмүүс оролцох "NEAR- Орон нутгийн Захирагч, Захирагчийн орлогч нарын уулзалт"-ыг зохион байгуулах талаар ярилцав.

Төгсгөлд нь, Ляонин мужийн захиргааны Гадаад хэргийн албаны орлогч дарга Вэй Гуанли Дээд түвшний ажлын хэсгийн хурлын үр дүнг тайлагнаснаар хурал өндөрлөв