본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болсон "Ляонин олон улсын нөхөрлөлийн харилцаат хотуудын худалдааны уулзалт"-ын нээлтийн ёслолд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

2024-09-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 DSC02836.JPG

첨부파일


9 сарын 26-ны өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон "Ляонин олон улсын нөхөрлөлийн харилцаат хотуудын худалдааны уулзалт"-ын нээлтийн ёслолд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.


             

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин мэндчилгээндээ "Энэхүү хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт нь Зүүн хойд Азиас дэлхийн олон орон, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны чухал платформыг санал болгож байна" хэмээн онцолсон бөгөөд нөхөрлөл, хамтын ажиллагаагаар дамжуулан хамтын хөгжил, энх тайвныг бий болгохыг зорьж буй Ляонин мужийн хүчин чармайлтыг өндөр үнэлэв.


              

Ляонин мужийн дарга Ли Лэчэн мэндчилгээ дэвшүүлэхдээ "Ляонин муж 32 улсын 93 хоттой нөхөрлөлийн гэрээ, 64 улсын 254 хоттой хамтын ажиллагааны түнш гэрээ байгуулсан" хэмээн мэдэгдээд "Олон улсын нөхөрлөлийн хотуудын хамтын ажиллагааны платформыг байгуулахын тулд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна" гэв.

          


БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Элчин сайд Синь Хаймин мэндчилгээ дэвшүүлэхдээ "Ляонин муж олон улсын тавцан дээр түвшний нээлттэй байдалд шилжиж, өндөр чанартай хөгжлийг дэмжиж, Зүүн хойд Ази дахь нээлттэй хамтын ажиллагааны төвийг байгуулахын төлөө хүчин чармайлт гаргаж байна" гэв. Мөн "Энэхүү арга хэмжээгээр дамжуулан олон улстай ах дүүгийн найрсаг харилцаа улам бүр өргөжиж, хамтын хөгжилд хүрэхэд ойр дотно хамтын нийгмийг байгуулахыг хүсэж байна" хэмээн илэрхийлэв.

            


Энэ өдөр Ляонин мужийн олон улсын найрамдлын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх худалдааны зөвлөлдөх арга хэмжээ болж, тус мужийн дарга Ли Лэчэн, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Элчин сайд Синь Хаймин, Япон улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ганасуки Гэнжи, мөн улсад суугаа Пакистан улсын Элчин сайд Хашми Халиал, Польш улсын Элчин сайд Кумо Чакуб,  Монгол улсын Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БНСУ-ын Инчон хотын дарга зэрэг Юү Жон Буг зэрэг 48 улсаас 300 гаруй төлөөлөгчид оролцсон байна.