본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга "Хятад, Ляонин Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт"-д оролцов

2024-09-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 9 сарын 26-ны өдөр  БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон "Хятад, Ляонин Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт"-ийн нээлтийн ажиллагаанд оролцов.



<Хао Пэн, Ляонин мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга – Баярын мэндчилгээ>


Нээлтийн ёслолд БНХАУ-ын Улс төрийн зөвлөлийн дэд дарга Гао Юньлун нээлтийн үг хэлж, Ляонин мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хао Пэн, Фужиан мужийн захирагч Жао Лун, БНХАУ дахь Японы Элчин сайд Канасуги Кэнжи баярын мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн CJ группийн дарга Сун Гён Шиг илтгэл тавьж, Ляонин мужийн захирагч Ли Лэчэн нээлтийн илтгэлийг тавив. Мөн БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга асан Пак Бён Сог, Инчон хотын захирагч Юү Жон Буг нар VIP зочноор нээлтийн ёслолд оролцов.


<Япон улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ганаски Гэнжи>      <CJ группийн дарга Сун Гён Шиг>


Ляонин мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хао Пэн “Энэхүү уулзалт нь Зүүн хойд Хятадын бүх талын сэргээн босголт, гадаад нээлттэй бодлогыг идэвхжүүлэх шинэ стратегийн төв” болохыг онцлоод, энэ жил анх удаа "Хятад" нэршил ашиглаж, үндэсний түвшний платформ болж буйг дурдсан юм. Тэрээр Ляонин муж нь аж үйлдвэрийн хурдацтай өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн инновацийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт, хөгжилд тохиромжтой орчин бүрдүүлснээр дотоод, гадаадын компаниуд Ляонинд шинэ боломжуудыг бий болгоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Энэ удаагийн Хятад, Ляонин Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт" нь тус мужийн хувьд үндэсний түвшний анхны арга хэмжээ бөгөөд "Чанартай үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хамтын ажиллагаагаар сэргэлтийг хурдасгах" сэдвийн дор 7 гол арга хэмжээ, 13 салбар хуралдаан, 70 гаруй хэрэглээг эрчимжүүлэх арга хэмжээ болж өнгөрөв. Энэхүү арга хэмжээнд дотоод, гадаадын эдийн засаг, худалдааны төлөөлөгчид, дэлхийн шилдэг 500 компани болон дэлхийн алдартай компанийн удирдлагууд, 200 гаруй дотоодын бизнесийн төлөөлөгчид, 12 санхүүгийн байгууллагын удирдлагууд, мөн 100 гаруй худалдааны танхим, эдийн засаг, худалдааг дэмжих байгууллагын төлөөлөгчид оролцов.