Халхын голын ялалтын 85 жилийн ой, Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай "Улаанбаатар төмөр зам" компанийн 75 жилийн ой, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны 9-р сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд “Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн салбар дахь хамтын ажиллагааны тухай хэлэлцээр,” “Улаанбаатар хотын 3-р дулааны цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл болон төсөвт өртгийн тухай хэлэлцээр,” мөн “Тахал өвчний тархалтын судалгааны салбар дахь хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Мөн хэлэлцээрийн үеэр хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцсэн байна.