동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын 9 орон нутгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-07-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

Им дарга NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас ковидоос хойш 4 жилийн дараа зохион байгуулж буй хуралд оролцсон Хятадын 9 орон нутгийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд тус Холбооны хөгжил болон Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг явуулахад мэргэжилтнүүд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэв.


Ялангуяа Ганьсу мужаас ирсэн төлөөлөгчдөд хандан Ганьсу муж NEAR-ийн ажиглагч орон нутаг байсан бол ирэх 10 сард болох Бүгд хурлаар албан ёсоор тус Холбоонд гишүүнээр элсэхэд гол үүрэг гүйцэтгэхийг хүсэв. 

 


Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6 сарын 28-ны өдөр Хятадын Жилинь, Шаньдун мужийн хүсэлтээр тусгайлсан уулзалт хийв.  

Жилинь мужийн Орчуулгын Төвийн захирал Лу Шуан, Ерөнхий нарийн бичгийн дарга Им-д хандан БНСУ-аас Шеньян хотод суугаа Ерөнхий консулаар ажиллах хугацаандаа БНСУ болон Жилинь мужийн харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсанд Жилинь мужийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлээд, Жилинь муж NEAR-ээр дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.


  

Шаньдун мужийн Далайн газрын дарга Ендүн Шаньдун муж нь NEAR-ийн Далай загасны аж үйлдвэрийн хороог байгуулснаас хойш 7 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, олон амжилтад хүрсэн бөгөөд цаашид зохицуулагчийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж ажиллана гэв. 


 


Ляонин мужийн Гадаад харилцааны газрын дэд дарга Жао Шяоин 6 дугаар сарын 27-ны өдөр буюу "NEAR-Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал" болохын өмнөх өдөр Хэрэг эрхлэх газарт зочлов.

Хатагтай Жао хэлэхдээ, Ляонин муж Холбооны 15 дахь тэргүүлэгч орон нутгаар ажиллах болсон бөгөөд NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай нягт хамтран ажиллаж, Ляонин мужийн шилдэг бодлого, аж үйлдвэрийг Зүүн хойд Азийн орон нутгуудад сурталчлах сайхан боломж  олдож байна хэмээв. Мөн 10-р сарын 25-ны өдөрҮльсан хотод болох 14-р Бүгд хурлаар Дижитал эдийн засгийн хороог байгуулах шийдвэр батлагдвал NEAR-ийн хороо нийт 18 болох юм.