동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

2023 оны NEAR-Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал Гёнсан мужийн Гёнжү хотод амжилттай болж өндөрлөлөө2023-07-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일

    NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Зүүн хойд Азийн таван улсын (БНХАУ, Япон, БНСУ, Монгол, ОХУ) орон нутгуудын нийт 80 гаруй төрийн албан хаагчдыг оролцуулан “NEAR - Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2023 ”-ыг Хойд Гёнсан мужийн Гёнжү хотын Лахан зочид буудалд 6 дугаар сарын 28- 30-ны хооронд зохион байгууллаа. 



    NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хурлыг нээж хэлсэн үгэндээ "Хамтын ажиллагаа гэхээсээ илүү өрсөлдөөн, сөргөлдөөн ширүүсэж байгаа олон улсын өнөөгийн нөхцөл байдалд  Зүүн хойд Азийн орон нутгуудын хоорондын харилцааг эрчимжүүлж, хамтын ажиллагаа, бодит солилцоог хариуцах мэргэжилтнүүд та бүхэн бөгөөд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллаж чадвал бидний хамтын ажиллагааны хөгжил, цэцэглэл биеллээ олох болно " хэмээв. 




    Түүнчлэн Гёнсанбүг мужийн Эдийн засаг, аж үйлдвэрийн хорооны дарга И Ён Сог, Гёнжү хотын орлогч дарга Ким Сон Хаг нар нээлтийн ёслолд баярын үг хэлж,  Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос,  БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Ил Пю, ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Дудник Оксана нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв. 



    Энэхүү хурал NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын 2023 оны төсөв, төлөвлөгөөний тайлангаар эхэлж,  гишүүн орон нутгуудаас NEAR-ийн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүн орон нутгуудын томоохон төслүүдийг  танилцуулж,  хамтран ажиллах боломжтой төслүүдийн талаарх  хэлэлцүүлэг өрнүүлэв. 



    Тухайлбал, NEAR-ийн 30 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан NEAR холбооны хөгжлийн төлөвлөгөө, гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааны ажлын чиг үүрэг, гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гишүүн орон нутгуудаас Хэрэг эрхлэх газарт ажиллах төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, гишүүн орон нутаг хоорондын дээд түвшний солилцоог өргөжүүлэх, эдийн засаг худалдаа, соёл, аялал жуулчлал, залуучууд, спорт зэрэг олон талт сэдвээр санал солилцов. 


    Хурал өндөрлөж, ирсэн зочид Гёнжү хотын музейтэй танилцаж, оройн хүлээн авалтад оролцсоноос гадна 6.30-ны өдөр POSCO үйлдвэрээр зочлов.



    Энэ жил NEAR-Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд COVID-19 цар тахлын улмаас сүүлийн 3 жил завсарлаж, 4 жилийн дараа танхимын (биечлэн) хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь гишүүн орон нутгуудын харилцаа холбоог бэхжүүлж, практик туршлага солилцох замаар хамтын хөгжлийг  цогцлоох зорилготой юм.