동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга 6 дахь удаагийн "Goji Berry" үзэсгэлэнд цахимаар оролцов2023-06-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사1.jpg  

첨부파일

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6 дугаар сарын 22-ны өдөр Ниншягийн Жүнвэй хотод Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Засгийн газраас зохион байгуулсан "Goji Berry" аж үйлдвэрийн 6-р үзэсгэлэн хуралд цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО 2000 онд NEAR-ийн гишүүн орон нутгаар элссэнээс хойш NEAR-ийн хөгжилд хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлж, энэ удаагийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахыг хүсэв.  

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ниншя хотыг Зүүн хойд Азид төдийгүй Дэлхийд сурталчлах амжилттай арга хэмжээ болно гэж найдаж байна хэмээв.

Үзэсгэлэнд Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны дэд ерөнхийлөгч Лю Кэвэй, БНХАУ-ын Үндэсний ойн аж ахуйн газрын орлогч дарга Тан Фанлин, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Жүнвой хотын нарийн бичгийн дарга Жанли, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён жин /цахимаар/ Хан Мэйлинг, Тайландын Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Жу Шиан нар нээлтийн ёслолд оролцов.


Ниншягийн "Goji Berry" үзэсгэлэн нь 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд өдгөө Хятад-Арабын үзэсгэлэн, Ниншягийн олон улсын дарсны соёл, аялал жуулчлалын үзэсгэлэн зэрэг Ниншяг сурталчлахад том нөлөө үзүүлэх үзэсгэлэн болон өргөжиж байна.