동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консулын газарт зочлов2023-06-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 면담모습.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6-р сарын 13-ны өдөр БНСУ-ын Бүсан хот дахь Ерөнхий консул Жинь Ил Пёгийн урилгаар Ерөнхий консулын газарт зочилж, Ерөнхий консултай уулзаж, оройн зоог барив.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ерөнхий консул Жиньтэй уулзахдаа БНХАУ-ын Ляонин, Анхүй мужид хийсэн ажлын айлчлалынхаа үр дүнг танилцуулж, энэ оны 10-р сард болох NEAR-ийн Бүгд хуралд БНХАУ-ын төлөөлөгчдийг урьж, шинээр гишүүн орон нутгуудыг элсүүлэх болон Солонгос, Хятадын орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудад Ерөнхий консулын газраас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсэв.

Хариуд нь Ерөнхий консул Жин орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэд хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх нь NEAR болон Ерөнхий консулын газрын хамтын зорилго бөгөөд NEAR-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.


Цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, БНХАУ-аас Бүсан хотод суугаа  Ерөнхий консулын газар хамтран Солонгос, Хятадын залуучуудад зориулсан "UCC Contest" төслийг хэрэгжүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.