동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Анхүй мужийн дарга Ван Чин Шяны зохион байгуулсан оройн зоогтой уулзалтад оролцож, мужийн захирагч Сүн Юнтэй уулзав2023-06-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 만찬.jpg  

첨부파일

6 сарын 8-ны өдөр Анхүй мужийн дарга Вуан Чин Шяний зохион байгуулсан “2023 RCEP орон нутгийн захиргааны байгууллага болон харилцаат хотуудын хамтын ажиллагааны форум”-ын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов.



Уг хүлээн авалтад Хятадын Гадаад орнуудтай харилцан найрамдлын нийгэмлэгийн дарга Лин Сүн Тиэн, Хятадын Гадаад харилцааны яамны элч Юү Хун, Хятад АСЕАН-ы төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Зон Жүн, Мьянмар улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд

Tin Maung Swe, БНСУ-аас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ким Ён Жүн болон Анхүй мужийн Гадаад харилцааны газрын дарга тэргүүтэй төрийн албан хаагчидтай уулзаж, NEAR-ийг танилцуулж, цаашид нягт хамтран ажиллахыг хүсэв.



Нөгөөтээгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хүлээн авалтын өмнө “2023 RCEP орон нутгийн захиргааны байгууллагууд болон харилцаат хотуудын хамтын ажиллагааны форум”-ын үеэр мужийн даргын орлогч Сүн Юнтэй уулзан NEAR Холбооны сүүлийн үеийн үйл ажиллагааг танилцуулж, энэ жилийн 10 сард болох NEAR-ийн 14-р Бүгд хуралд Анхүй мужийн өндөр түвшний төрийн албан хаагчдыг оролцуулах зэргээр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Анхүй мужийн харилцааг бэхжүүлэх арга замын талаар санал солилцов.

Энэхүү уулзалтад Хятад Асеаны төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга байлцав.