동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Ляонин мужийн захирагчийн орлогч Жин Гүо вэйд бараалхав2023-06-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 진궈웨이부성장 면담.jpg  

첨부파일

6 сарын 6-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ляонин мужийн захирагчийн орлогч Жин Гүо Вэйтэй уулзан өдрийн зоог хамт барингаа NEAR-ийн Хэрэг эрхлэх газар ба Ляонин мужийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ляонин мужийг Холбооны дараагийн тэргүүлэгчийн үүргийг хүлээж авах шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд цаашдын NEAR Холбооны хөгжил ба Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаанд голлох үүрэгтэй оролцохыг хүсэв.  

Мөн Ляонин муж Холбооны дараагийн тэргүүлэгчийн үүргийг хүлээж авах болон Дижитал хороог байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын талаар тайлбарлаад мужийн захирагч Ри Ро Ченийг 10 сард болох тус Холбооны 14-р Бүгд хуралд оролцохыг хүсэв.



Мөн Ляонин муж Холбооны дараагийн тэргүүлэгчийн үүргийг хүлээж авах болон Дижитал хороог байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын талаар тайлбарлаад мужийн захирагч Ри Ро Ченийг 10 сард болох тус Холбооны 14-р Бүгд хуралд оролцохыг хүсэв.

Жин Гүо Вэй дарга өнгөрсөн 3 сард Сөүл хотноо болсон уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинээс NEAR Холбооны талаар их ойлголттой болсон бөгөөд Ляонин мужийн дарга Хао Фэн, мужийн дарга Ри Ро Чэн нар NEAR Холбоог ихэд чухалд үзэж, Холбооны Хэрэг эрхлэх газраас тавьсан Холбооны тэргүүлэгчийн үүргийг хүлээж авах саналыг таатай хүлээн авсан гэв.

Түүнчлэн Ляонин мужийн зүгээс NEAR Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсч байна, “Хамтдаа нэг дор сэргээн босгох 3 жилийн үйл ажиллагаа” болон “Шинэ Ляонининий давшилт” бодлогыг хэрэгжүүлэх явцад NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зүгээс идэвхтэй дэмжиж туслахыг хүсэв.

Энэхүү уулзалтад Ляонин м ужийн Гадаад харилцааны газрын дарга Лүо Ли, Хөгжил, өөрчлөлтийн хорооны дэд дарга Хан Бин, Хилийн албаны дэд дарга Зао Шяоин, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцан хэлтсийн дарга Ү Дэ Бом зэрэг 3 хүн оролцов.