동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шэньян дахь Ерөнхий консулд бараалхав2023-06-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНХАУ-ын Ляонин мужид айлчлах үеэр буюу 6 сарын 6-ны өдөр Шэньян дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт зочилж, Ерөнхий консул Чэ Хи Доктой уулзан сүүлийн үеийн Зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдал, орон нутгуудын хамтын ажиллагааны асуудал, Шэньян дахь Ерөнхий консулын газрын хамаарах Хятадын Зүүн хойд 3 муж NEAR Холбооны үйл ажиллагаанд оролцож буй байдал, ялангуяа Ляонин муж Холбооны дараагийн тэргүүлэгчийн үүргийг хүлээж авах болон Дижитал эдийн засгийн хороог байгуулах талаар тайлбарлаж, Шэньян дахь Ерөнхий консулын газрын хамрах Хятадын орон нутгууд цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцуулахад тусалж дэмжихийг хүсэв.

Хариуд нь Ерөнхий консул Чэ Хи Дог Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг Консулын газарт зочилсонд талархал илэрхийлээд NEAR Холбооны талаар илүү их ойлголттой боллоо гээд Солонгос, Хятадын харилцаа бэрхшээлтэй байгаа үед орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг явуулахад хувь нэмэр орууж буй NEAR Холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэлээд цаашид Шэньян дахь Ерөнхий консулын газраас тус Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж туслахаа илэрхийлэв.