동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНХАУ-ын Шааньси мужаас зохион байгуулсан “2021 Тайюуань Эрчим хүч, нүүрстөрөгчийн бага гаралтын хөгжлийн форум”-д баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.2021-09-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사.jpg  

첨부파일

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНХАУ-ын Шааньси мужаас 9 сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсан “2021 Тайюуань Эрчим хүч, нүүрстөрөгчийн бага гаралтын хөгжлийн форум”-ын нээлтийн ажиллагаанд видео мэндчилгээ илгээв. Тэрээр мэндчилгээндээ нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал болон ногоон хөгжлөөр дамжуулан хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг бий болгох үүрэг хүлээж буй Шааньси мужийн хичээл зүтгэлийг үнэлэв.


Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Ерөнхий сайд Ри Көчан, Этиоп улсын ерөнхийлөгч Сахле Ворк Зевде, Папуа Нью Гвиней улсын сайд Боб Дадае, Камбодж улсын Ерөнхий сайд Хүнсейн, Люксембург улсын Ерөнхий сайд Берель, Шриланк улсын Ерөнхий сайд Махинда зэрэг 26 улс болон нөхөрлөлийн харилцаат хот, олон улсын байгууллагын төлөөлөгчид зайнаас болон танхимаар оролцов.


Нөгөөтээгүүр Тайюуань Эрчим хүч, нүүрстөрөгчийн бага гаралтын хөгжлийн форумыг 2016 оноос эхлэн Хятадын Засгийн газраас батламжилснаар зохион байгуулах болсон бөгөөд улсын зэрэглэлийн олон улсын форумын хувьд эрчим хүчний салбарт олон улсад нөлөөтэй дээд хэмжээний уулзалт болон хамтын ажиллагааны платформ юм.