동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас “NEAR Холбооны Боловсрол, соёлын харилцааны хорооны хурал”-ыг онлайнаар зохион байгуулав.2021-08-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 영상축사.jpg  

첨부파일

Холбооны гишүүн орон нутаг болох Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас  8 сарын 21-ний өдөр NEAR Холбооны Боловсрол, соёлын харилцааны хорооны үйл ажиллагааны хүрээнд “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээг онлайнаар зохион байгуулав.


NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ хурлын нээлтийн ажиллагаанд онлайнаар мэндчилгээ дэвшүүлж залуу оюутнуудад хөрш улс орнуудын үзэл суртал, соёлын талаар урьдаас төсөөлөөгүй, бие биеэ хүндэтгэж, ойлголцох нь энх тайван, тогтвортой байдлыг бий болгодог гэдгийг онцлон тэмдэглэв.


 

 Энэхүү арга хэмжээнд 4 орны 6 орон нутаг (БНСУ-ын Гёнсанбүг муж, БНХАУ-ын Жилинь муж, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, ОХУ-ын Эрхүү муж, Япон улсын Шиманэ муж) –ын нийт 28 их дээд сургуулийн оюутныг оролцуулан нийт 4 удаа (8.21, 9.26, 10.30, 11.6) улс орон бүрийн соёлын танилцуулга, санал бодлоо солилцох ажлыг онлайнаар зохион байгуулах юм.


2002 оноос хойш зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг залуучуудын харилцан ойлголцол, найрсаг солилцоог дэмжих, Зүүн хойд Азийн залуучуудын дунд шинэ сүлжээ бий болгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг аж.