동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО-ы даргад Ван Лишиа томилогдов.2021-08-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 왕리샤 주석.jpg  

첨부파일

Өнгөрсөн 8 сарын 5-ны өдөр NEAR-ын гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО-ы даргад Хөх хотын нарийн бичгийн дарга Ван Лишиа томилогдов.

Тэрээр Шямон их сургуулийг эдийн засгийн ухааны докторын зэрэгтэйгээр төгссөний дараа 2013 онд Шааньси мужийн даргын орлогч, 2019 онд Хөх хотын нарийн бичгийн даргын албыг хаших зэргээр Шааньси муж ба Өвөрмонголын нийгмийн хөгжилд их хувь нэмэр оруулсан юм.

Өвөрмонголын ӨЗО нь 2016 онд NEAR Холбоонд гишүүнээр элссэнээс хойш тус Холбооноос зохион байгуулдаг төрөл бүрийн олон улсын харилцааны арга хэмжээнд идэвхтэй оролцож, гишүүн орон нутаг хоорондын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 8 сарын 17-ны өдөр Ван даргад баярын захидал илгээж, цаашид Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Өвөрмонголын ӨЗО-ы зүгээс идэвхтэй дэмжиж туслахыг хүсэв.