동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Шаньси муж Хятадын төвийн бүсийн худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн зохион байгуулав.2021-05-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 김옥채사무총장 영상 축사 장면.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНХАУ-ын Шаньси мужаас зохион байгуулсан 12 дахь удаагийн Хятадын төвийн бүсийн худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгийн нээлтэд онлайнаар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ энэ удаагийн үзэсгэлэн нь Хятадын төвийн бүсийн эдийн засгийн хөгжил төдийгүй Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжил, энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулна гэж дүгнэв.


 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд_Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс гадна Монгол улсын Дундговь аймгийн Засаг дарга баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Хятадын шадар сайд Хү Чүнхуа, Африкийн Маврики улсын Ерөнхий сайд Правинд Жүгнут зэрэг төр засгийн өндөр албан тушаалтнууд болон Солонгос, Орос, зэрэг 15 улсын 883 компанийн төлөөлөл оролцов.


Нөгөөтээгүүр Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн нь тус улсын Худалдааны яамнаас зохион байгуулдаг, улсын чанартай арга хэмжээ бөгөөд Хятадын төвийн бүсийн эдийн засгийг идэвхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхийн тулд 2006 оноос Хятадын төвийн бүсийн 6 муж(Шаньси муж, Анхүй муж, Жаньси муж, Хэнан муж, Хунан муж) 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулдаг юм.