동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Хэнан, Хубэй мужийн дарга нар солигдлоо.2021-05-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 왕카이, 왕중린 성장.jpg  

첨부파일

Энэ жилийн 4,5-р сард БНХАУ-ын Хэнан, Хубэй мужийн дарга нар солигдов. Тухайлбал Хэнан мужийн даргад Чанчүн хотын дарга асан Ван Кай, Хубэй мужийн даргад Үхань хотын нарийн бичгийн дарга асан Ван Зонлин нар тус тус сонгогдов.

Хэнан мужийн дарга Ван Кай их сургуульд эдийн засгийн ухааны доктор зэрэг хамгаалсны дараа Гуаншигийн ӨЗО ба Жилинь мужид чухал албан тушаал хашиж байжээ. Хубэй мужийн дарга Ван Зонлин нь газар тариалан, эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй бөгөөд Шантьдун мужийн олон хотод 30 гаруй жил чухал албан тушаалыг хашиж, 2020 онд Хубэй мужийн Үхань хотод ковид-19 гарах үед нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нөхцөл байдлыг намжаахад их хувь нэмэр оруулжээ.

Хэнан муж 1996 онд, Хубэй муж 2006 онд NEAR Холбоонд гишүүнээр элссэнээс хойш тус Холбооны Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурал, Залуучуудын форум зэрэг төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн.

5 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ мужийн даргад шинээр томилогдсон Ван Кай болон Вуан Жүн Нин нарт баярын захидал илгээж, энэ жил болох NEAR-ын 13-р Бүгд хуралд оролцож Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжиж оролцохыг хүсэв.

Зураг(Зүүн талаас) : Хэнан мужийн дарга Ван Кай, Хубэй мужийн дарга Ван Зонлин