동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ыг сурталчлах хүндэт элчид өргөмжлөл гардуулав.2021-05-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 위촉장 전달식.JPG  

첨부파일

5 дугаар сарын 10-ны өдөр NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ урьд нь БНСУ-аас БНХАУ-д зөвлөх болон мөн улсын Шэняань дахь Ерөнхий консулын албыг хашиж байсан Им Бён Жинийг Хятадад NEAR Холбоог сурталчлан таниулах хүндэт элчид өргөмжилж, өргөмжлөлийг гардуулав. 


Мөн энэ өдөр урьд нь NEAR Холбооны хүндэт элчид өргөмжлөгдсөн БНСУ-аас Япон улсын Сэндай дахь Ерөнхий консулын албыг хашиж байсан Ян Гэ Хва, мөн улсаас ОХУ-д зөвлөхийн албыг хашиж байсан Ким Гён Ху нарыг NEAR-ын Хэрэг эрхлэх газарт урин уулзалт зохион байгуулав..


Энэхүү уулзалт нь NEAR-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Хятад, Япон, Орост ажилласан туршлагатай дээрх хүндэт элч нартай орон нутгуудын гадаад харилцааг дэмжиж ажиллахын тулд ямар үүрэгтэй оролцох гэх мэт NEAR Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэх арга замын талаар ярилцах завшаан болов.