동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR –ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 14 дөх удаагийн Умардын форумд онлайнаар оролцов.2021-04-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 노던포럼.jpg  

첨부파일

Умардын форум зохион байгуулах хорооны дарга Владимир Василиев(Vladimir Vasilev)-ын урилгаар 4 сарын 28-ны өдөр NEAR –ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд ОХУ-ын Ненецкийн Автономит Тойргоос зайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан 14 дөх удаагийн Умардын форумд онлайнаар оролцов.

Энэ удаагийн форумын нээлтэд Умардын форумыг зохион байгуулагч Ненецкийн Автономит тойргийн тэргүүн Умардын форумын гол үйл ажиллагааны тайланг тавьж дараагаар нь гишүүн орон нутгуудын төлөөлөл болон мэргэжилтнүүд Умардын бүсийг идэвхжүүлэх тухай үйл ажиллагааны тайланг танилцуулахын зэрэгцээ зохион байгуулах арга хэмжээний талаар зарлав.



Умардын форум зохион байгуулах хорооны дарга Василиев энэ удаагийн форумын гол үйл ажиллагааны тайланг танилцуулахдаа NEAR зэрэг түншлэлийн харилцаатай байгууллагуудыг танилцуулахаас гадна Ерөнхий нарийн бичгийн дараг Ким Уг Чэд уг форумд оролцсон явдалд талархал  илэрхийлэв.



Нөгөөтээгүүр Умардын форум нь Хойд бүсийн иргэдийн амьжиргааг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн хамтын ажиллагааг явуулах зорилгоор 5 улс(Орос, Солонгос, Америк, Исланд, Финлянд)-ын 14 орон нутгаас бүрдэх Умардын бүсийн орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааны байгууллага юм.

Мөн форумын гишүүн 14 орон нутгийн 6 нь Сахагийн БНУ тэргүүтэй Оросын орон нутаг, 1 нь БНСУ-ын Ганвон муж буюу 7 орон нутаг нь NEAR-ын гишүүн орон нутаг юм.