동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газар “Хятад-Солонгос-Япон 3 улсын хамтын ажиллагааны форум 2021” арга хэмжээнд оролцов.2021-04-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 미치가미 히사시 TCS사무총장.png  

첨부파일

4 дүгээр сарын 27-ны өдөр NEAR-ын Хэрэг эрхлэх газар Хятад-Солонгос-Япон 3 улсын хамтын ажиллагааны байгууллагын төв байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж зохион байгуулсан “3 улсын шинэ түншлэлийн ирээдүй” сэдэвт форумд онлайнаар оролцов.



Форумыг нээж TCS-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мичигами Хисаши үг хэлж дараагаар нь Солонгосын Гадаад явдлын яамны 2-р дэд сайд Чэ Жун Мүн, Япон улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Айбуши Гуичи, БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин нар баяр хүргэж үг хэлэв. Мөн форумыг нээж НҮБ-ын 8-р Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн илтгэл тавив.



Форум ‘TCS-ын зорилго биелэлт ба ирээдүйн “ улсын хамтын ажиллагаа’, ‘Эдийн засгийн салбарынхны дуу хоолой-цар тахлын үед эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга’, ‘Ирээдүй хойчоо зоригжуулах-3 улсын залуучуудын харилцааг бүрдүүлэх’ хэмээх сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг тавигдав.

Нөгөөтээгүүр TCS нь 2011 оны 9 сард Хятад-Солонгос-Япон 3 улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулагдсан олон улсын байгууллага юм. TCS-ын Хэрэг эрхлэх газар энэ жил “TCS-ын 10 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн” гаргаж буй бөгөөд 6 сард 3 улсын бизнесийн салбарын форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна.