동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Монгол улсаас Бүсан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа NEAR Хэрэг эрхлэх газарт айлчлав.2021-04-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 면담.JPG  

첨부파일

4 дүгээр сарын 15-ны өдөр NEAR-ын Хэрэг эрхлэх газарт зочилсон Монгол улсаас Бүсан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэтэй уулзан тус газартай хамтарч ажиллах арга замын талаар санал солилцов.




Ким дарга Монголын бүх аймаг NEAR-т гишүүнээр элссэнийг онцлон дурдаад цаашид Монголын орон нутаг, тус Консулын газар, NEAR Хэрэг эрхлэх газар хооронд 3 талт хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол улсын орон нутгуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд дэмжиж ажиллахыг санал болгов.


Нөгөөтээгүүр, Монгол улсаас Бүсан хотод суугаа Консулын газар нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 10.000 гаруй Монгол иргэд оршин суудаг Гёнбүг, Гённам, Жоннам, Дэгү, Бүсан, Үльсан, Гванжү зэрэг хот, мужуудад үйл ажиллагаа явуулдаг байна.