동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газар ОХУ-ын Красноярск хязгаарын Эдийн засгийн форумын онлайн хуралд оролцов.2021-04-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 알렉산드르 주지사.jpg  

첨부파일

4 дүгээр сарын 14-ний өдөр NEAR-ын гишүүн орон нутаг болох ОХУ-ын Красноярск хязгаараас зохион байгуулсан 17 дахь удаагийн Красноярскийн эдийн засгийн форумд NEAR-ын Хэрэг эрхлэх газраас онлайнаар оролцов.



“Эдийн засаг ба цар тахал Оросын нүдээр” хэмээх сэдэвт энэхүү форумд ОХУ-ын Шадар сайд Борисов Юрий, Красноярск хязгаарын захирагч Ус Александр, салбарын мэргэжилтэн, компанийн төлөөлөл зэрэг хүмүүс оролцов.


Уг форумд оролцсон эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд 2020 онд Орос төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн хямралтай үед ч эм, шатахуун, эрчим хүчний аж үйлдвэр, батлах хамгаалах салбар нэг түвшинд ахисан бөгөөд цар тахлын үед технологийн үйл явцыг сайжруулж хямралыг зогсохгүйгээр богино хугацаанд даван дуулах нь чухал гэдгийг онцлов.


2004 оноос эхлэн зохиох болсон энэхүү форум нь энэ жил 17 дахь удаагаа зохиогдож буй бөгөөд Дорнын эдийн засгийн форум, Санкт Петрбургийн эдийн засгийн форумын адил Оросын 3 том эдийн засгийн форумын нэг юм. Энэ жил Москва, Красноярск, Берлин, Сингатпур зэрэг 4 газарт шууд дамжуулан танхимын болон зайн хурлыг хавсран явуулав.