동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлийн юүтүүб нэвтрүүлэгт оролцож NEAR Холбоог танилцуулав.2021-03-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 썸네일.jpg  

첨부파일

3 сарын 26-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Солонгосын гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлийн юүтүүб суваг болох Ким Ён Ху багшийн ертөнц(210.000 дагагчтай) нэвтрүүлэгт оролцож, Ким багштай яриа өрнүүлэхдээ NEAR Холбоо үүсгэн байгуулагдсан явц, үзэл санаа, гишүүн улс болон орон нутгууд, олон улсын харилцааны хурлын төрөл, орон нутгийн захиргаадын байгууллагуудын дипломат харилцааны платформын үүрэг зэргийн талаар 50 минут хиртэй ярив.

Тэрээр түүх, улсын газар нутаг, аюулгүй байдлын асуудал зэргийн улмаас улс орнуудын хооронд зөрчил ихтэй Зүүн хойд Азийн 6 улсын төр засгийн бус салбарын харилцааг явуулах нь чухал гэдгийг онцлон тэмдэглээд NEAR Холбооны гишүүн орон нутгууд хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татах зэрэг эдийн засгийн бодит ашгийг хайхаас илүүтэй орон нутгийн урт удаан хугацааны аюулгүй байдалд хувь нэмэр оруулах гэдэг үүднээс нь харилцаатай байхыг хүсэв.

Ялангуяа NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь 78 гишүүн орон нутгуудын олон талт гадаад харилцааг явуулахад дэмжиж ажилладагийн хувьд Зүүн хойд Азийн орон нутгууд хооронд харилцахад НҮБ-ын дайтай үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд гишүүн орон нутаг хооронд хэлний бэрхшээлгүй харилцах өвөрмөц платформ тул NEAR-ын олон улсын харилцааны хурлаас бусад тохиолдолд ч тус байгууллагаар дамжуулан идэвхтэй харилцах боломжтойг онцлон хэлэв.