동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАНЗХ-ы Хэрэг Эрхлэх газар, Хойд ложистикийн судалгааны төвд айлчилж хамтын ажиллагааны талаар зөвшилцөв2018-07-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_4779.JPG  

첨부파일

ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны орлогч дарга Пак Сон Мин, Хятад хэлний орчуулагч Пак Рё Жон, Хятад орон нутаг хариуцсан төлөөлөгч Ү Мю Мю нар 2018 оны 7-р сарын 12-ны өдөр Кангвон мужийн Дунхэ хотноо байрлах Хойд ложистикийн судалгааны төвд айлчилж тус төвийн дарга Чой Ги Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Энэ удаагийн уулзалт нь ирэх оны 6 сард зохион байгуулагдах ЗХАНЗХ-ны ложистикийн салбар хорооны хуралтай холбоотой Кангвон мужийн ложистикийн өнөөгийн байдал ба төвийн үйл ажиллагаатай танилцаж тус арга хэмжээнд оролцох эсэх талаар зөвшилцөх зорилготой байлаа. Хойд ложистикийн судалгааны төв нь Кангвон мужийн ложистикийн хөгжүүлэхийн тулд 2016 онд байгуулагдан ложистикийн төрийн бодлогод зөвлөгөө өгөх, ложистикийн академийн удирдлага, ложистикийн хурал зохион байгуулах зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж өргөжиж байна. 


 

Олон улсын хамтын ажиллагааны орлогч дарга Пак Сон Мин тэргүүтэй төлөөлөгчид 7-р сарын 13-нд ЗХАНЗХ-ны гишүүн орон нутаг болох Кангвон мужийн захиргаанд зочилж Японы Гүми корпораци болон Ким Гён Ху хэлтсийн дарга тэргүүтэй ЗХАНЗХолбоог хариуцсан ажилтнуудтай уулзаж холбооны үйл ажиллагаатай холбоотой санал солилцлоо.