
Орос, Монголын эв найрамдлын бэлгэдэл болсон “Эв модны наадам”-ыг ирэх намар Чойбалсан хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нутгийн хамтын ажиллагааны хүрээнд болох уг наадмыг Чулуунхороот сум зохион байгуулах юм.
Чулуунхороот сум “Эв модны наадам”-ыг 1992 онд анх тэмдэглэж байсан бөгөөд 2007 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа аж. Наадмын хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын хот, тосгонуудтай хамтарсан “Онд мэнд орсны баяр” урлаг, спортын томоохон арга хэмжээ болно.