동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хабаровск хязгаарын Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны яамны сайдад бараалхав.2018-04-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0411_61.jpeg  

첨부파일


4 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хабаровск хязгаарын захиргааны ордонд айлчлан Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны яамны сайд Дианов Жанчезтай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун энэ оны 9-р сард болох Бүгд хурал болон NEAR Холбооны үйл ажиллагааны талаар товч танилцуулан Хабаровск хязгаарын зүгээс идэвхтэй оролцон хамтран ажиллахыг хүсэв. Хариуд нь Дианов сайд идэвхтэй оролцохоо амласан юм.
Мөн түүнчлэн энэ оны 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Хятад улсын Шаанси мужийн Хан Жүн хотын Ян Хёнд болох Наран билүүс шувууны 1-р форумын талаар тайлбарлан ОХУ-ын Засгийн газраас “Ховор төрлийн амьтан ургамлыг хамгаалах тусгай арга хэмжээ”-ний дагуу Хабаровск хязгаарт наран билүүс шувуу үржүүлгийн газрыг байгуулах чиглэл өгсөн байгааг дурдаад NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар ивээн тэтгэгчээр оролцох энэхүү форумд Солонгос-Хятад-Япон 3 улс төдийгүй Зүүн Хойд Азийг хамрах арга хэмжээ болгохын хувьд Хабаровск хязгаарын наран билүүс шувууны мэргэжилтнийг оролцуулан хамтран ажиллахыг хүсэв.
 




Энэ удаагийн уулзалтад Хабаровск хязгаарын Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны яамны сайд Диановоос гадна Олон улс, хамтын ажиллагааны газрын дарга Юлия Крибодова, Байгалийн нөөцийн яамны Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Алексей Савитов нар байлцлаа. NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газраас Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч Чой Жү Хуа болон ОХУ-ын төлөөлөгч Антонина нар оролцлоо.