동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар, ОХУ-ын Сахагийн БНУ, Томск мужийн захиргаатай ажил хэргийн талаар хэлэлцэв.2018-04-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1523457727707.jpeg  

첨부파일

4 дүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Сахагийн БНУ-ын Олон улстай харилцах газрын дарга Владимир Василиевтэй уулзан өдрийн зоог барингаа NEAR Холбооны үйл ажиллагааны талаар хэлэлцэв.



Тухайлбал 9 дүгээр сард БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болох Бүгд хурлаар NEAR Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутгийг сонгох талаар тайлбарлаад Сахагийн БНУ дараагийн тэргүүлэгчид нэрээ дэвшүүлсний хувьд өндөр дээд албан тушаалтнаа уг хуралд оролцуулахыг хүсэв. Мөн Тээвэр ложистикийн хороо зэрэг Холбооны салбар хороодын үйл ажиллагаанд Саха улсаас оролцохыг хүсэв.

 

Мөн 4 дүгээр сарын 12-ны өдөр Томск мужийн Олон улстай харилцах газрын орлогч дарга Максим Волковтой уулзан NEAR Холбооны үйл ажиллагаатай холбогдох асуудлын талаар ярилцав. Тухайлбал Волков дарга Томск мужаас NEAR Холбооны гишүүн орон нутгуудын их дээд сургуулийн оюутан залуучуудын харицлааг идэвхжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлээд үүний тулд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс тусалж дэмжихийг хүсэв.


Томск муж нь Оросын боловсролын төв нутгийн нэг бөгөөд олон оюутнууд сурдагын тулд Оросын Афин гэж нэрлэгдэх хэмжээнд байдаг төдийгүй NEAR Холбооноос зохион байгуулдаг Залуучуудын форум, гар зургийн уралдаанд идэвхтэй оролцдог. Жишээ дурдахад 2017 оны гар зургийн уралдаанд Томск мужийн Хүүхдийн урлагийн сургуулийн сурагч Мячина Эвеллина “Умардын яриа” сэдэвт зургаар оролцож тэргүүн байр эзэлж байсан.