동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Красноярск хязгаарын Хөдөө аж ахуйн их сургуульд зочлов.2018-04-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0411_22.jpeg  

첨부파일



4 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Красноярскийн Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд захирал Боб Валентина тэргүүтэй сургуулийн удирдлагуудтай уулзаж NEAR Холбооны гишүүн орон нутгуудын газар тариалангийн судалгааны институт болон их дээд сургуулиудын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс Гёнсанбүг мужийн газар тариалангийн технологийн хүрээлэн хүнс, эмийн ургамал ногооны сортыг гаргах болон шинэ технологи боловсруулахад хамтарсан судалгаа хийх хүсэлтэйг өмнөөс нь уламжлав.



Дараагаар нь тус сургуулийн хэрэглээний биотехнологи, малын анагаах ухааны судалгааны институтийн захирал Лефлер Тамара болон судалгааны ажилтнуудтай уулзаж, үрний лаборатори, мал эмчилгээний газрын үйл ажиллагаатай танилцав. 



Красноярскийн Хөдөө аж ахуйн их сургууль нь 1952 оны 4 сард Сибирийн бүсийн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд Орост Улсын хөдөө аж ахуйн 49 их сургуулиас зэрэглэлээр 7-рт ордог. Одоо дэргэдээ 8 судалгааны институт, 50 факультет, 12.000 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн дэргэд 7600 га газарт дадлага, туршилт хийж бүсийн болон ОХУ-ын хэмжээнд газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулан гаргахад оролцож байна.