동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён ОХУ-ын Красноярск хязгаарын захирагчид бараалхав.2018-04-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1523457712906.jpeg  

첨부파일

13 дахь удаагийн Умардын Форум болон Красноярскийн Эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Красноярск хязгаарыг зорьсон Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 4 дүгээр сарын 11-ний өдөр тус хязгаарын захирагч Александр Усст бараалхаж “Умардын форум” болон Красноярскийн эдийн засгийн форумд урьсан явдалд талархал илэрхийлээд NEAR Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулав.



Тухайлбал NEAR Холбооны ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа 9 дүгээр сард БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болох Бүгд хуралд Усс захирагчийг урихын зэрэгцээ Тээвэр ложистикийн хорооны хуралд Красноярск хязгаараас төлөөллөө оролцуулахыг хүсэв. Хариуд нь Усс захирагч NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо амлаад Красноярск хязгаар ба NEAR Холбооны гишүүн орон нутаг хооронд газар тариалан, залуучуудын солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тусалж дэмжихийг хүсэв.


 Ялангуяа залуучуудын солилцооны хамтын ажиллагааны тухайд хойд туйлын экологи хадгалагдаж үлдсэн, дэлхийн байгалийн өв санд бүртгэлтэй тайгын бүсэд жил бүр болдог залуучуудын арга хэмжээнд NEAR Холбооны гишүүн орон нутгуудын залуучуудыг оролцуулах хүсэлтэйгээ илэрхийлэв. 4 дүгээр сарын 21-ний өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин “Тайга” –д байдаг “Бирюза” залуучууд(18-30 нас)-ын зуслангийн удирдлагатай уулзан дараа жилд явуулах үйл ажиллагааны талаар зөвшилцөв.