동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар Хятадын Хэйлонжан мужтай Тээвэр, ложистикийн 1-р хурал зохион байгуулах асуудлын талаар хэлэлцэв.2018-04-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0327_1.JPG  

첨부파일


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 3-р сарын 27-ны Мягмар гаригт Хэйлонжан мужийн Авто тээврийн газарт зочлон тус газрын дэд дарга Пан Ян болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж энэ жил Хэйлонжан мужид зохион байгуулагдах NEAR Холбооны Тээвэр, ложистикийн хорооны 1-р хурлыг зохион байгуулах талаар зөвлөлдлөө. Тус уулзалтаар Пак дарга энэ удаагийн Тээвэр, ложистикийн хорооны хуралд гишүүн орон нутгийн удирдлагын байгууллага төдийгүй тээвэр ложистиктой холбоотой гишүүн орон нутгуудын хот, сум, ложистикийн компанийн төлөөллүүдийг оролцуулан Зүүн хойд Азийн ложистикийн салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө хэлэлцэх, идэвхтэй харилцах боломж гаргана уу хэмээн Хэрэг эрхлэх газраас тавьсан хүсэлтийг уламжлав. Дараагаар нь Пак дарга “Хэйлонжан Рүнгвин грүпп”-д зочилж тус грүппийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл сонсож, NEAR Холбооны Тээвэр, ложистикийн хорооны 1-р хуралд тус компанийг оролцуулах болон цаашид хамтарч ажиллах талаар санал бодол солилцсоны дараа тээвэр ложистикийн цогцолбортой танилцав.




“Хэйлонжан Рүнгвин грүпп” нь Хэйлонжан мужийн .Авто тээврийн газрын харьяа төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд хурдны зам, төмөр замаар ачаа тээвэрлэх, холын зайн автобус, такси зэрэг жуулчны тээвэр, жолооны курс зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Голдуу хуурай замаар Орос, Европд олон улсын тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.


Мөн 3 сарын 27-ны орой Хэйлонжан мужийн Гадаад хэргийн газрийн дэд дарга Янь Хунь Пён тэргүүтэй тус газрын ажилтнуудтай ажил хэрэгч оройн зоог барьлаа.