동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Пухан-Олон улсын тээвэр ложистикийн төвийн хөлдөөгчтэй агуулахын нээлтийн ажиллагаанд оролцов.2018-03-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0319_1.jpeg  

첨부파일

3 дугаар сарын 16-ны өдөр ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газраас Гёнсанбүг мужийн Пухан хотноо орших Пухан Ёныл боомтын бүсэд болсон Пухан-Олон улсын тээвэр ложистикийн төвийн хөлдөөгчтэй агуулахыг ашиглалтад оруулах нээлтийн ажиллагаанд оролцлоо. Нээлтийн ажиллагаанд Пухан хотын захирагч, Пухан хотын ИТХ-ны төлөөлөгчид, дотоод гадаадын хөргүүртэй, хөлдөөгчтэй ачаа бараа эргэлт болон тээвэр ложистикийн компаний төлөөлөл бүхий 500 гаруй хүн оролцов.



Энэхүү тээвэр ложистикийн төвийн эзлэх талбай 16.547㎡ бөгөөд чинжүү, сонгино, сармис, загас, наймаалж зэрэг 13.000 тонн бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээн авах чадалтай. Тэвээр ложистикийн төвөөс өнгөрсөн 2 дугаар сард БНХАУ-ын Ченду хотоос 240 тонн сонгины туршилт тээвэрлэлт хийсэн бөгөөд үүнийг давхин савлаж Солонгосын газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлсэн ба цаашид газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барьж, дотоодод төдийгүй гадаадад нийлүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн 9 дүгээр сард БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон ЗХАНЗХ-ны Ажлын хэсгийн хорооны 11-р хурлаар Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн харилцааг идэвхжүүлэхийн тулд Тээвэр ложистикийн хороог Хэйлонжан мужаас байгуулж, зохицуулагчаар нь ажиллах шийдвэр гарсан. Энэ жилийн 8 дугаар сард Хэйлонжан мужид ЗХАНЗХ-ны гишүүн орон нутгуудын тээвэр ложистикийн чиглэлийн байгууллага, компаниудийн төлөөллийг оролцуулах Тээвэр ложистикийн хорооны анхдугаар хурал болно.