
4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэнан мужид энэхүү үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр санамж бичиг байгуулах ба үүний дараа Хятадын нээлттэй хөгжлийн форум болон Хятад-Оросын эдийн засгийн худалдаа, хамтын ажиллагааны форум болно.
Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэнгийн хугацаанд “Чөлөөт худалдааны жишиг дүүргийн хөгжлийн форум”, “Нэг бүс-нэг зам” Хятадын эдийн засгийн хөгжлийн форум, “Хамтын ажиллагааны форум 2018”, “Дэлхийн ирээдүйн форум 2018”, “Газар тариалангийн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн хөгжлийн форум 2018” зэрэг 9 чиглэлийн форум болно.