본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын APEC-ийн дээд боловсролын хамтын ажиллагааны хуралдаанд цахимаар илтгэл тавилаа.

2026-09-02

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.png

첨부파일


Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 9-сарын 2-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Дорнын эдийн засгийн форум”-ын 11 дэх удаагийн чуулганы нэг хэсэг болох “APEC-ийн дээд боловсролын хамтын ажиллагааны 15 дахь удаагийн олон улсын хурал”-д цахим хэлбэрээр оролцож, илтгэл тавилаа.


 


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин илтгэлдээ NEAR нь нутгийн захиргаад хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон хамтын хөгжлийг зорилгоо болгосон, 10 улс орны 95 өргөн хүрээний нутгийн захиргааг гишүүнээр нэгтгэсэн олон талт хамтын ажиллагааны байгууллага болохыг танилцууллаа.


Тэрээр NEAR-ийн бодит хамтын ажиллагааны платформууд болох Японы Шиманэ мужийн “Боловсрол, соёлын солилцооны дэд хороо”, БНХАУ-ын Ганьсу мужийн “Мэргэжлийн боловсролын дэд хороо”, мөн NEAR-ийн Ажлын албанаас хэрэгжүүлж буй “Гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдын сургалт”-ийг танилцуулав.


Мөн технологийн инновац нь боловсрол болон үйлдвэрлэлийн салбарын заагийг хурдацтай өөрчилж буй өнөөгийн нөхцөлд, дээд боловсролын хамтын ажиллагааг илүү системтэйгээр хөгжүүлэх зорилгоор NEAR-ийн хүрээнд “Дээд боловсролын хамтын ажиллагааны дэд хороо” шинээр байгуулахыг NEAR-ийн ОХУ-ын гишүүн засаг захиргаадын зүгээс санал болгов.


“APEC-ийн дээд боловсролын хамтын ажиллагааны олон улсын хурал” нь Дорнын эдийн засгийн форумын чухал хуралдаануудын нэг бөгөөд Алс Дорнодын Холбооны Их Сургууль (FEFU)-ээс зохион байгуулдаг арга хэмжээ юм.


Энэ удаагийн хурлаар “APEC-ийн дээд боловсрол дахь инновацийн харилцан уялдаа” (Synergy of Innovation in APEC Higher Education) сэдвийн хүрээнд технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилтийн эрин үед их, дээд сургуулиудын гүйцэтгэх үүргийг шинээр тодорхойлох, мөн төр засаг, их сургуулиуд, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, инновацид суурилсан дээд боловсролын экосистемийг бий болгох арга замуудын талаар хэлэлцэв.



Энэ удаагийн хуралд оролцсон гол төлөөлөгчид:


ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэд сайд Константин Могилевский, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Дмитрий Биричевский, APEC-ийн Ажлын албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Эдуардо Педроса нар цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлэв.


Үүнээс гадна Чунцин Шуудан, Харилцаа холбооны их сургуулийн ректор Сү Сэнь, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хятад болон Орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев, Индонезийн Үндэсний судалгаа, инновацын агентлагийн (BRIN) Нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааны байгууллагын захирал Мухаммад Нажиб Аска зэрэг олон улсын шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд, дээд боловсролын салбарын төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд танхимаар оролцов.



“Дорнын эдийн засгийн форум” нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2015 оноос эхлэн Владивосток хотод зохион байгуулагдаж ирсэн бөгөөд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төлөөлөл бүхий олон улсын чухал платформ болон хөгжжээ

.

Энэ жилийн форум 9-р сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто,Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Мьянмарын Нэгдүгээр дэд ерөнхийлөгч Нё Со, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Дин Сюэсян , ОХУ-д суугаа БНСУ-ын Элчин сайд И Сог Бэ зэрэг 80 гаруй улсын төлөөлөгчид оролцов.



※ NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын цахим илтгэлийг[☞여기]үзэх боломжтой.