NEAR-ийн сурвалжлагч гишүүн болох Казахстан улсын Дорнод Казахстан муж 8 сарын 17-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт албан бичиг илгээж, мужийн захирагч Нурымбет Сактаганов тэргүүтэй төлөөлөгчид ирэх 9-р сарын 14–16-ны өдрүүдэд “Өмнөд Солонгос–Төв Азийн дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор БНСУ-д айлчлах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ айлчлалын үеэр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ.
Дорнод Казахстан муж нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд NEAR-ийн оруулж ирсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, энэхүү уулзалтаар тус муж болон NEAR-ийн хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, харилцан сонирхож буй гол асуудлуудын талаар санал солилцохын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг эрэлхийлэхийг хүсэж байгаагаа уламжилжээ.
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Нурымбет Сактаганов захирагч тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийх айлчлалыг сайшаан хүлээн авч, Сөүл хотод байх хугацаанд нь Дорнод Казахстан мужийн төлөөлөгчидтэй уулзан хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Нөгөөтэйгүүр Казахстан улсын Дорнод Казахстан муж нь энэ оны 6-р сард ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурал”-ын үеэр NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элссэн байна. Ингэснээр тус муж Казахстан улсаас элссэнТуркестан мужийн дараагаар NEAR-ийн хоёр дахь сурвалжлагч гишүүн муж болжээ.
Дорнод Казахстан муж нь 720 мянган хүн амтай, 283,967 км² талбайтай бөгөөд Казахстаны зүүн хэсэгт оршдог. Мужийн төв нь Оскемен хот юм. Тус мужийн эдийн засгийн гол салбарууд нь металлын ашигт малтмал олборлолт, үнэт болон өнгөт металл үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг юм. Ялангуяа Казахстаны уул уурхай, металлургийн салбарын гол түшиц бүс нутгийн нэг гэж үнэлэгддэг.