본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Казахстан Туркестан мужийн засаг даргын оологч NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад талархлын захидал илгээв

2026-08-18

Бичлэг оруулах

Admin

첨부파일


Казахстан улсын Туркестан мужийн Засаг даргын орлогч Канат Кайыпбек NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад “NEAR-ийн гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-тэй холбоотой талархлын захидлыг илгээжээ.

Орлогч дарга Кайыпбек захидалдаа NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ажлын алба сургалтын хөтөлбөрийг өндөр түвшинд зохион байгуулсанд талархал илэрхийлээд, ялангуяа БНСУ-ын хөдөө орон нутгийг орчин үеийн болгох чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагатай биечлэн танилцах боломж олдсон нь маш үр өгөөжтэй байсан хэмээн үнэлсэн байна.

Мөн энэхүү сургалтаар олж авсан мэдлэг, түүнчлэн орон нутгийн иргэдийн үр дүнтэй оролцоог хангаж буй туршлага, жишээнүүд нь цаашид холбогдох бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон ажил үүрэгт нь үр дүнтэй ашиглагдана гэдгийг онцолжээ. Түүнчлэн олон улс орны орон нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөлөлтэй мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны сүлжээ бий болгох боломж бүрдсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Энэ удаагийн NEAR-ийн Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр нь 6-р сарын 23-наас 7-р сарын 3-ны хооронд БНСУ-ын Гёнсан хотод Ённам их сургуультай хамтран зохион байгуулагдсан бөгөөд NEAR-ийн үндсэн болон сурвалжлагч гишүүн орон нутгуудын нийт 16 албан хаагч (БНХАУ-аас 5, Монголоос 8, ОХУ-аас 1, Казахстанаас 2) оролцжээ.

Туркестан мужаас Султанхан Ерик – Санхүү, төрийн өмчийн удирдлагын газрын Нийтийн өмчийн удирдлагын хэлтсийн дарга, мөн Серикбаев Нурсатай – Эдийн засаг, төсөв төлөвлөлтийн газрын мэргэжилтэн нар оролцсон байна.