NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8-р сарын 13-ны өдөр Гёнсанбүг мужийн ИТХ-ын дарга Ким Хы Сү-тэй уулзлаа.
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин уулзалтын эхэнд Ким Хы Сү даргад хандан Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгчөөр тав дахь удаагаа улиран сонгогдож, улмаар тус мужийн ИТХ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэв. Түүнчлэн Гёнсанбүг муж NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцан санхүүжүүлж байгаатай холбогдуулан мужийн ИТХ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
▲ Мөн энэ оны эхний хагас жилийн NEAR-ийн үйл ажиллагааны гол үр дүнг танилцуулахын зэрэгцээ оны хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж буй томоохон арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, дипломат төлөөлөгчдийг урьж оролцуулах 「NEAR+2 Орон нутгийн хамтын ажиллагааны форум」(8-р сарын 20), Дэлхийн Гёнжү форумын хүрээнд болох 「NEAR Залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааны форум」 (10-р сарын 9), 「NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форум」 (11-р сарын 12) зэрэг арга хэмжээний бэлтгэл, төлөвлөгөөг танилцуулав. Мөн ирэх 11-р сард Гёнжү хотод зохион байгуулагдах 「NEAR байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан олон улсын форум」-д ирж оролцохыг урив.
▲ Түүнээс гадна өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан 「NEAR Орон нутгийн ИТХ-ын форум」 нь орон нутгийн ИТХ-ын удирдлагуудын зүгээс өндөр үнэлгээ авсан талаар дурдаад хэрэв Гёнсанбүг мужийн ИТХ-аас хурлаас нэмэлт төсвийн дэмжлэг үзүүлбэл「NEAR+2 Орон нутгийн ИТХ-ын форум」-ыг зохион байгуулах ажлыг эхлүүлэх санал тавилаа.
Үүнд Ким Хы Сү дарга “NEAR нь үйл ажиллагааны хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, платформын үйл ажиллагааг идэвхжүүлснээр Зүүн хойд Азиас хальж, Төв Ази болон АСЕАН-ыг хамарсан өргөн хүрээний орон нутгийн засаг захиргаадын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тэргүүлэн чиглүүлдэг гол платформ болон амжилттай хөгжиж байна” хэмээн үнэлэв.
▲ Тэрээр 11-р сард болох NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан олон улсын форум-д онцгой шалтгаан гарахгүй бол оролцоно гэдгээ илэрхийлэв.
▲ Харин “NEAR+2 Орон нутгийн хурлын форум”-ыг зохион байгуулах асуудлыг тодорхой хугацаанд нухацтай авч үзэхээ мэдэгдэв.

Ким Хы Сү дарга Пухан хотын тойргоос Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгчөөр таван удаа сонгогдон ажиллаж байгаа (2010 оноос өнөөг хүртэл) бөгөөд хууль тогтоох болон төлөөллийн байгууллагад хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан энэ оны 7-р сараас Гёнсанбүг мужийн 13 дахь удаагийн ИТХ-ын даргын албыг хашиж байна.