-NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргааны 4 улс (Хятад, Монгол, Орос, Казахстан)-ын 16 төрийн албан хаагч сургалтад хамрагдав.
- Сэмаыль хөдөлгөөнөөс хиймэл оюун ухаан (AI) хүртэл. NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргааны төрийн албан хаагчид Гёнсанбүг мужид ирээдүйн хөгжлийн стратегиас суралцаж байна.
- NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргааны төрийн албан хаагчид Гёнсанбүг мужид айлчилж, төрийн захиргааны чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэв.
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (цаашид NEAR гэх, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) Гёнсанбүг мужийн дэмжлэгээр Ённам Их сургуультай хамтран NEAR-ийн үндсэн гишүүн болон сурвалжлагч гишүүн (сурвалжлагч гишүүн болохоор хүсэлтээ өгсөн орон нутаг багтсан) нийт 16 төрийн албан хаагч (Хятад 5, Монгол 8, Орос 1, Казахстан 2) оролцуулсан “2026 NEAR-ийн гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдын хөтөлбөр”-ийг 6-р сарын 23-ны өдрөөс 7-р сарын 3-ны өдөр хүртэл зохион байгууллаа.
Энэхүү сургалтын хөтөлбөрийн гол агуулга нь Зүүн хойд Азийн орон Нутгийн захиргаадын өмнө тулгарч буй нийтлэг асуудлууд болох дижитал эдийн засаг, дижитал засаглал ба цахим засаг захиргаа, хиймэл оюун ухаанд суурилсан хотын инновац зэрэг сэдвээрх лекцүүдээс бүрдсэн. Мөн оролцогчид Дэгү хотын Орчин үеийн түүхийн гудамж (Daegu Modern History Alley) болон Дэгү хотын Ухаалаг хотын нэгдсэн үйл ажиллагааны төв (Daegu Smart City Integrated Operation Center) зэрэг газруудаар зочлон БНСУ-ын бүс нутгийн хөгжлийн бодлого, дижитал инновацын тэргүүний туршлагатай биечлэн танилцсан юм.

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6-р сарын 25-ны өдөр Ённам их сургуулийн AI Ухаалаг боловсролын төвд болсон сургалтын хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Нээлтийн ажиллагаанд сургалтад хамрагдаж буй 16 төрийн албан хаагч (дээр дурдсантай адил), мөн NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ажиллаж буй БНХАУ, Монгол Улс, ОХУ-аас томилогдсон төлөөлөгчид оролцсон юм. Арга хэмжээ Им Бён Жин NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ, нээлтийн үгээр эхэлж, үүний дараа Ённам их сургуулийн Захирал Чэ Вэ Чүл “БНСУ-ын хөгжлийн туршлагаас хуваалцах нь: Сэмаыль хөдөлгөөнийг голчилсон нь” сэдвээр тусгай илтгэл тавилаа.

Мөн сургалтад хамрагдагсад 6-р сарын 26-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзалт, ярилцлага хийв. Уулзалтын үеэр NEAR-ийн гишүүн болон сурвалжлагч гишүүдийн тоо сүүлийн үед нэмэгдэж, байгууллагын цар хүрээ өргөжин тэлж буй байдал, мөн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг төрөл бүрийн арга хэмжээний үйл ажиллагаа идэвхжиж байгаа талаар танилцуулга хийлээ.
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хэлэхдээ: “Энэхүү сургалтын хүрээнд NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргааны төрийн албан хаагчид бүс нутгийн хөгжил болон дижитал шилжилтийн чиглэлээрх шилдэг туршлагаас суралцаж, харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтой боломжийг ашигласан гэдэгт найдаж байна. Эх орондоо буцсаны дараа олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцан, өөрийн улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.
7-р сарын 1-ний өдөр сургалтад оролцогчид Гёнсанбүг мужийн захиргаанд зочилж, Олон улсын харилцааны багийн дарга Жон Ён Гүгийн удирдан явуулсан уулзалтад оролцов. Энэ үеэр тэд Гёнсанбүг мужийн гол бодлого, мужийн засаг захиргааны үйл ажиллагаа, мөн Гадаад харилцаа, худалдааны газрын үйл ажиллагааны талаар танилцуулга сонсож, Гёнсанбүг муж болон NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргаадын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Ялангуяа энэхүү сургалтын хөтөлбөр нь энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд БНСУ(Гёнсанбүг муж)-ын Сэмаыль хөдөлгөөн, бүс нутгийн хөгжлийн амжилттай туршлага, түүнчлэн дижитал шилжилт, хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ зэрэг хамгийн сүүлийн үеийн бодлогын чиг хандлагыг хуваалцах замаар NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдын төрийн захиргааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулдаг хүний нөөцийн солилцооны төлөөлөл болсон хөтөлбөр болон төлөвшөөд байна.
Мөн 6-р сарын 30-ны өдөр Ённам их сургуулийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээлэнгийн захирал И Сан Хо оролцсон төгсөлтийн ёслолын үеэр сургалтаар боловсруулсан Үйл ажиллагааны төлөвлөгөө (Action Plan)-г танилцуулж, шилдэг багийг шалгаруулан шагнал гардуулав. Тэргүүн байрыг БНХАУ-ын баг эзэлсэн бөгөөд шилдэг оролцогчоор ОХУ-ын төлөөлөгч Анна Тучинова шалгарлаа.
Энэ удаагийн сургалт 2026 оны 6 -р сарын 23-ны өдрөөс 7-р сарын 3-ныг хүртэл нийт 10 хоног, 11 өдөр үргэлжилсэн бөгөөд оролцогчид сургалтын төгсгөлд Сөүлийн Гёнбүг ордон (Gyeongbokgung), Үндэсний төв музей, Чонгечон горхи, Сөүлийн хотын захиргааны ордон, Догсүгүн ордон зэрэг түүх, соёлын дурсгалт газруудаар аялсанаар хөтөлбөр өндөрлөв.