본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

【Япон, Киото муж】 Захирагчийн сонгуульд Нишиваки Такаатоши гурав дахь удаагаа сонгогдон ялалт байгуулав.

2026-04-07

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 교토.jpg

첨부파일


4-р сарын 5-ны (Ням гараг) өдөр болсон Киото мужийн захирагчийн сонгуульд Нишиваки Такаатоши (70 настай) захирагч гурав дахь удаагаа сонгогдон ялалт байгууллаа.

Энэ удаагийн сонгуульд Нишиваки захирагч хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогыг бэхжүүлэх, гамшгийн үед авах арга хэмжээ, үнийн өсөлтийн эсрэг бодлого зэргийг дурдахын зэрэгцээ Киотогийн давуу тал болох аниме, манга контент болон дэвшилтэт үйлдвэрлэлийн технологид тулгуурласан аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн 2 дахь бүрэн эрхийн хугацааны 8 жилийн үр дүнг онцлон тэмдэглэжээ. Мөн цаашид илүү сэтгэл догдлом, сэтгэл татам “Киото”-г бий болгоно гэж уриалсан байна.


Нишиваки захирагч сонгогдсоныхоо дараа “Бид халуун дулаан уур амьсгалтай Киотог бүтээж, хүүхдээс эхлээд хөдөлмөрийн насныхан, ахмад настнууд хүртэл бүгд өөрсдийн хувь нэмрээ оруулж чадах, ирээдүй нь итгэл төрүүлэхүйц Киотог бий болгоно” хэмээн мэдэгджээ. Харин Киото муж нь 1996 онд Зүүн Хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (NEAR)-г байгуулагдах үед анхны гишүүнээр оролцож байсан үүсгэн байгуулагч гишүүдийн нэг юм.


NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний нэрийн өмнөөс сонгогдсонд нь баяр хүргэсэн захидал илгээхээр төлөвлөж байна.


Эх сурвалж болон холбогдох мэдээ:

Асахи сонин https://www.asahi.com/articles/ASV452Q91V45PLZB001M.html

KBS Киото  https://www.kbs-kyoto.co.jp/news/2026/04/n20260406_145385.htm