본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНСУ – Гёнсанбүг муж, Пухан хот] Пухан хот Ёныльман боомтыг Хойд мөсөн далайн тээвэрлэлтийн бүсийн онцгой төв болгон хөгжүүлэх стратегийн форум зохион байгууллаа

2025-11-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

Гёнсанбүг муж болон Пухан хотын захиргаанаас 11-р сарын 25-ны өдөр Сөүл хотын Үндэсний Ассамблейн хурлын танхимд “Пухан Ёнъильман боомтыг Хойд мөсөн далайн тээвэрлэлтийн бүсийн онцгой төв болгон хөгжүүлэх стратегийн форум”-ыг зохион байгууллаа.

Энэхүү форумыг Пухан хотын захиргаа, Зүүн хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны гишүүн Гёнсанбүг муж хамтран зохион байгуулсан бөгөөд төр засгийн Хойд мөсөн далайн шинэ тээврийн замыг дэмжих бодлоготой уялдуулан Ёныльман боомтыг тусгайлан хөгжүүлэх стратегийг тодорхойлох зорилгоор болсон юм.

Форумын үеэр Солонгосын Үндэсний Гадаад Харилцааны Хүрээлэнгийн захирал асан Хон Хён Ик илтгэлдээ ПОСТЕК политехникийн дээд сургууль төвт дэвшилтэт R&D усан замын судалгааны чадавхыг ашиглан Пухан хотод “Хойд мөсөн далайн тээврийн мэдээллийн төв” байгуулах саналыг дэвшүүлэв.


Мөн Чоңун их сургуулийн Олон улсын ложистик, худалдааны судалгааны хүрээлэнгийн захирал Ким Хак Со нь Хойд мөсөн далайн эргийн улс орнуудтай стратегийн түншлэл байгуулах, боомт–нутгийн дотоод холболтыг сайжруулах төмөр зам, агаарын ачаа тээврийн сүлжээг өргөтгөх, Ёныльман далан гүүрийн төслийг эрчимжүүлэх шаардлагыг онцоллоо.

    Пухан хотын захирагч И Ган Дог “Энэ удаагийн форум нь Ёныльман боомтыг Хойд мөсөн далайн эрин үеийн тэргүүлэх онцгой боомт болгон хөгжүүлэх стратегийн чиглэлийг тодорхойлсон чухал талбар боллоо. Мэргэжилтнүүдийн санал бодлыг үндэслэн төр засгийн бодлоготой уялдсан бодитой төсөл хэмжээний стратеги боловсруулна” хэмээн мэдэгдэв.

Форумд Зүүн хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Орос, Хятад хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 3 төлөөлөгч оролцсон бөгөөд Пухан Ёныль шинэ боомт ХХК, ПОСКО Флоу, Солонгосын Далайн Хөгжлийн Корпораци, Усан онгоц ба тэнгисийн байгууламжийн судалгааны хүрээлэн, Солонгосын Далайн ба Загасчлалын Хөгжлийн Хүрээлэн, Эрчим хүчний Эдийн Засгийн Хүрээлэн, Евразиа21, ПОСТЕК зэрэг аж үйлдвэр, их дээд сургууль, судалгааны байгууллага, төрийн байгууллагын олон мэргэжилтэн оролцов.


Холбогдох мэдээлэл: Өдөр тутмын сонин https://www.imaeil.com/page/view/2025112517021737040]