11-р сарын 12 ны өдөр 8 дахь удаагийн Солонгос-Японы мужийн захирагч нарийн хурал
Инчон хотод амжилттай боллоо.
Солонгосын Орон нутгийн засаг захиргаанаас Аймаг хотын зөвлөлийн дарга , Инчон хотын дарга Ю Жон Бүг, Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, Сэжун хотын дарга Чуэ Мин У, Ганвон мужийн захирагч Ким Жин Тэ, Жонбүг мужийн захирагч Ким Гуан Ён нар оролцсон бол Японы талаас Үндэсний амбан захирагчдын холбооны дарга бөгөөд Нагано мужийн захирагч Абэ Шуичий тэргүүтэй нийт 9 мужийн амбан захирагч оролцсон нь өмнөх жилүүддээ харьцуулахад хамгийн олон оролцогчтой байлаа.
Хоёр улсын орон нутгийн бие даасан засаг захиргааны байгууллагын удирдлагууд эдийн засгийг идэвхжүүлэх, газар тариалан, хүн амын бууралтад хариу арга хэмжээ авах зэрэг нийтлэг асуудлын талаар хэлэлцэж бодитой болон тогтвортой үргэлжлэх хамтын ажиллагааны загвар байгуулах хэрэгтэйг тогтоож,эдийн засгийн салбар, хүн амын асуудал зэрэгт холбогдох асуудлын талаар хэлэцүүлэг өрнүүллээ.
“Эдийн засгийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэх, хүн амын бууралт болон орон нутгаас шилжих асуудалд хариу өгөх бодлого” сэдвээр болсон уг хуралд хоёр улсын засаг захиргааны төлөөлөгчид болох 200 гаруй хүн оролцсон нь урьд өмнөхөөс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байсан.
Энэ удаагийн удирдлагын хурал нь улс төрийн нөхцөл байдлаас ангид бүс нутгийн иргэдийн амьдралтай шууд холбогдсон асуудлуудын тухай хоёр улсын орон нутгийн засаг захиргаа хамтран шийдэх арга замыг эрж хайж, харилцан итгэл ба нөхөрлөлийн талбар болж чадлаа.
Эх сурвалж : Холбогдох мэдээнүүд
“Япон-Солонгос Дэйл https://www.jk-daily.co.kr/news/articleView.html?idxno=34420
Инчеон мэдээ https://www.incheonilbo.com/news/articleView.html?idxno=1308774
Японы эдийн засгийн сонин: https://www.nikkei.com/article/DGXZQOCB12CLB0S5A111C2000000/